/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / САЙНШАНД СУМЫН ЗАСАГ ДАРГА С.ОДБАЯР ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

САЙНШАНД СУМЫН ЗАСАГ ДАРГА С.ОДБАЯР ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

 Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн баярыг угтаж хийсэн бүтээн байгуулалтын ажил болон өдөр тутмын цагдаагийн байгууллагын ажлын явцтай Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр болон ажлын албаны хүмүүс ирж танилцлаа.  

Цагдаагийн газрын байрыг 3 давхар байсныг 4 давхар болгон өндөрлөж өргөтгөн байрандаа засвар үйлчилгээ хийснээс гадна байгууллагын хашаанд хэсгийн төлөөлөгч цагдаа нарын амрах байр, хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, элсний гар бөмбөгийн талбай, усан оргилуур, хөшөө дурсгал, хашаа хайс, явган зам, гадна талбай, ногоон байгууламж, Vip танхим бүхий биллярд, хамгаалах байр, музей хүндэтгэлийн танхимтай танилцлаа.

Албан ажлынхаа хажуугаар өөрсдийнхөө ажиллах хүч, нөөц бололцоонд тулгуурлаж богино хугацаанд энэ бүгдийг хийж бүтээсэн гэхэд үнэхээр бахархмаар зохион байгуулалттай удирдлага, хамт олон гэдэг нь харагдаж байна гэсэн сэтгэгдэлийг илэрхийлж ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна