/ / "ГҮҮР" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

"ГҮҮР" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Замын-Үүд суманд оршин суудаг архины хамааралтай иргэдийг хорт зуршлаас ангижруулах, согтууруугаар гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг тус цагдаагийн хэлтсээс шат дараатайгаар зохион байгуулж байгаа билээ. Энэхүү ажлын 3 дугаар шатны арга хэмжээ болгон Замын-Үүд дэх АА нийгэмлэгийн гишүүдтэй дээрх иргэдийг холбон зуучлах "Гүүр" уулзалтыг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд АА нийгэмлэгийн Замын-Үүд салбарын төлөөлөл 3 гишүүн ирж архины хамааралтай иргэдэд хорт зуршлаас хэрхэн ангижирсан талаар зан үйлд нөлөөлөх лекц, сургалтыг явуулж, Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгтэй хамтран иргэдийг сүрьеэ болон бусад халдварт өвчний урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна