/ / ДОРНОГОВЬ АЙМАГТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРТАЙ БОЛЛОО

ДОРНОГОВЬ АЙМАГТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРТАЙ БОЛЛОО

Дорноговь аймгийн Засаг даргаас Сайншанд сумын 2-р багийн “Гоёо мэнд” өрхийн эрүүл мэндийн төвийн байрыг  түр хамгаалах байрны зориулалтаар цагдаагийн газарт шилжүүлэн өгч засвар болон тМонгол Улсын Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд гэмт хэрэг, зөрчилд хохирсон иргэдийг хамгаалах үйлчилгээ үзүүлэх, дахин эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх “Түр хамгаалах байр” тус аймгийн Сайншанд суманд байгуулагдлаа. Аймаг орон нутгийн удирдлагаас шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэж, цагдаагийн газраас хуучин барилгын засвар үйлчилгээ, тохижилтыг хийж үйл ажиллагаанд бэлэн болголоо. “Түр хамгаалалтын байр”-нд гэмт хэрэг, зөрчилд хохирсон иргэн эрүүл мэнд, нийгмийн халамж, хууль эрх зүйн тусламжийг бүрэн авна. Иргэн та гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирон хамгаалалт шаардлагатай байвал цагдаагийн газрын 7052102, 96522102, 99522102, 80522102 дугаарын утаснуудад хандсанаар бүрэн хамгаалалтанд орно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна