/ / ИРГЭДЭЭС ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБӨРТЭЙ АВНА

ИРГЭДЭЭС ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБӨРТЭЙ АВНА

Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл. Гэмт хэргийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах

14.1.Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа болон үйлдсэн тухай мэдээллийг цагдаагийн байгууллага иргэдээс төлбөртэй авч болно.

14.2.Иргэдээс авсан мэдээлэл үндэслэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд цагдаагийн байгууллага төлбөрийг олгоно.

14.3.Мэдээллийн үнэлгээг гэмт хэргийн хүнд, хөнгөнөөс хамааран ялгавартайгаар тогтооно.

14.4.Онц хүнд ба зохион байгуулалттай гэмт хэргийн талаархи мэдээллийн төлбөрийг мэдээлэгчтэй тохиролцон тогтоож болно.

14.5.Цагдаагийн байгууллага мэдээллийн нууцыг чанд хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах үүрэгтэй.

14.6.Гэмт хэргийн тухай мэдээллийн төлбөрийн жишгийг санхүүгийн болон хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

Мөн Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/297, 360 дугаар тушаалаар “Иргэд, байгууллагаас төлбөртэй мэдээлэл авахад баримтлах үнэлгээний жишиг”-ийг баталсан байна.

Мэдээлэл авах утас: 7052102, 91118388, 96049212

"ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР"

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2019-03-23
  • 2015-01-05
Эрэн сурвалжилж байна